Дундговь, Баян-өлгий, Хөвсгөл аймагт дархлаажуулалтын явц удаан байна

Эрүүл мэнд

Өнөөдрийн байдлаар суурин 47 цэг 10 явуулын цэгт эмч, мэргэжилтнүүд иргэдийг дархлаажуулахаар ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо бага байгааг албаныхан хэлж байна. Тэр тусмаа орон нутгийн зарим аймагт дархлаажуулалтын идэвхи сул байгааг онцолж байгаа юм. Тухайлбал өчигдөр нийт 8302 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд цар тахлын хүндрэлээс сэргийлж чадна гэдгийг мэргэжилтэн хэлж байгаа. Гэхдээ вакцины 2-р тунг авсан иргэд дархлаа тогттлоо гам барих шаардлагатай байгааг онцолж байна. Ингэснээр  дархлаа бүрэн тогтож, эрсдлээс сэргийлэх болж бүрдэнэ гэлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Л. Энхсайхан: "Нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд зайлшгүй хоёр дахь тундаа хамрагдах нь зөв. Түүнээс гадна анхны тунд хамрагдахдаа эргэлзэж буй иргэд байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлээс сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, эмчийн хяналт дор хийж байгаа. Хүмүүс вакцин хийлгэх эрсдэлийг тооцоолж байгаа ч хийлгэхгүй бол яах вэ гэдэг дээр төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Айдастай хүмүүст хандаж зөвлөхөд вакцин хийлгээгүй тохиолдолд Covid-19 маш хүнд тусч байна" гэлээ. 

Вакцинд хамрагдсан иргэдэд олон үйлчилгээний байгууллага нээлттэй болж байна. Тиймээс дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдахыг ЭМЯ-аас зөвлөлөө. Мөн вакцинд хамрагдахгүй байх нь хүндээр өвчлөх эрсдэлтэй гэдгийг санууллаа.