ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.08/ Наран ургах, шингэх 07:48-17:24

Зурхай

2021.11.08, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.08, Даваа гараг

Наран ургах шингэх: 07.48-17.24

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.