ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.23/ Наран ургах, шингэх 08:11-17:05

Зурхай

ХVII Жарны “Дэвших дэвхрэх хэмээх” Төмөр Цагаагчин Үхэр жилийн өвлын эхэн шарагчин гахай сарын хөхөгчин гахай өдөр

Билгийн өдөр,

Гариг

Шинийн арван ёсөнд Замд гарах,бугийг дарах,амирлангуй үйлд сайн. Бэр,үхэгсэдийн үйл,мал худалдан авахыг тэвч.

Аргын өдөр,

Гариг

Мягмар - (ангараг) гариг нь (галын орон,гал махбодьтой) эр цэргийн сүлд гариг болно. Дайнд ялах,дайсан дарах,номхотгох,цэргийн ба догшин үйл хэрэг,худалдаа хийх,балгас эвдэх,шинэ ноён тавих,захиран тушаах ажилд сайн гэж үздэг аж. Энэ гаригт эм найруулах,замд гарах,бэрийн үйл нугуудыг тэвчих,үхэгсдийн үйл үйлдэхийг хориглоно. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээнгүй сэрэмжлэх хэрэгтэй гэжээ. Хүү бол ажил үйлс таруу. Охин бол биеын эрүүл мэндийг анхаар.

Жил өдөр

(бортон)

Гахай өдөр – Номын хурим хийх, лам хувраг болох, ном заалгах, гөлөг тэжээх зэрэгт сайн.

Муу нь: Үхэгсдийн оруушлах, мод таслах, худаг шуудуу малтах зэрэгт муу.

12 Эзэн өдөр

Эзлэгч – Мөр гаргах, ном заалгах, бичиг айлтгал айлтгах, жинст малгай өмсөх, гэр байшин барих, шинэ гэрт орох, тушаал хүлээн авах, засаг захиргааны ажилтан болох, тахиллгын үйл үйлдэхэд сайн 6 харин шороо хөдөлгөх, хөрөг дүр зурах, мөнгө санхүү нээх, ор ширээ шинээр тавих, онгоцыг усанд оруулах, бичиг өргөн айлтгах, толгойн өвчин үзүүлэх засахад муу.

/Дүвзий/Жэдзий

Од

Артир нь Жуулчны одон, усан махбодьтай. Амьлуулах, тойн болох, урлахуй хийгээд үсэг, зурхайд суралцах, заргалдах, буг дарах, хөрөнгө талбих, худаг малтах, мал худалдан авах, насны хишиг даллага дуудуулах, үс авахуулах зэрэгт сайн. Бэр, үхэгсэдийн үйл, хувцас эсгэх, замд гарах, нүүдэл суудал хийх, гэрийн бүрээс оёхыг тэвч.

Мэнгэ

Таван шар

Ямар үйлд ээлтэй, сайн: Ихэс дээдэст бараалхах,дуган сүм сэргээх,равнай үйлдэх,лам хувраг болох,ном номлох

Ямар үйлд харш, муу: Газар хагалах,хурим хийх,наймаа худалдаа хийх,нохой тэжээх

Суудал

Хий

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Тарин тоолох,хатуу үйл,согтууг номхотгох

Ямар үйлд харш, муу болох: Модон тээрэм босгох,хурал цуглаан хийх

Одны тохиол

Үхэх: Мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага 

Хүрэлцэхүй өдөр – Хараал дарах,гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч,арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнөө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн,бас бус ирэгч олон үгт шар зүст,худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан,алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох. Зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатанал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.

Нохой,луу өдрийн

нохой,гахай,үхэр,луу,могой,морь цагууд сайн болой.

Нар ургах,

шингэх 

ургах цаг өглөөний нар мандах

8 :11

оройн нар жаргах нь

5:05

зурхай судлаач Д.Энхболдын хүү: Төгсбаяр