Лондондеррийн “Цуст Ням гараг”-ийн 50 жилийг нэхэн дурслаа 

Улс төр

Умард Ирландад “цуст ням гараг” гэж нэрлэгддэг Лондондеррид болсон иргэдийн жагсаал цуглааныг хүч түрэмгийлэн дарсан явдлын 50 жилийн ойг нэхэн дурслаа. 

1972 оны 1-р сарын 30-ны өдөр Британийн десантын хүчнийхэн Богсайд дүүрэгт болсон залуусын жагсаалыг хүч түрэмгийлэн дарсан юм. Жагсагчид Умард Ирландад залуусыг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хоморголон баривчилж, католикуудыг албадан нүүлгэн шилжүүлж байсан явдлыг эсэргүүцэн жагсаж байжээ. Гэвч энэхүү жагсаалыг Британийн десантын хүчнийхэн хүчээр таслан зогсоож, зэвсэггүй иргэдийн эсрэг хүч хэрэглэн тараасан юм. “Цуст ням гараг” гэж нэрийдэх болсон Лондондеррийн үйл явдлын үеэр 13 хүн газар дээрээ амиа алдаж, хэдэн зуун хүнийг баривчлан саатуулжээ. 90-ээд оны сүүлчээр Белфастын гэрээний дагуу Британийн засгийн газар Лондондеррийн хэрэг явдлыг мөрдөн шалгахаас түтгэлзэн дараад орхижээ.