ОХУ-НАТО: Москва буулт хийж байгаа ч хориг тавих нь гарцаагүй

Улс төр

ОХУ, Ирландын эдийн засгийн бүс дагуу өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулах гэж байснаа хойшлуулах шийдвэр гаргажээ. Москвагийн энэ шийдвэрийг Дублины тал дэмжин хүлээн авсан байна. 

Ирландын гадаад хэргийн сайд Саймон Ковени ОХУ-ын хамтрагч Сергей Шойгугаас Ирландын эдийн засгийн бүсээс баруун өмнөд хэсэгт 240 км зайтай байрлах залгаа бүсэд 2-р сард явуулахаар төлөвлөөд байсан цэргийн сургуулилтыг хойшлуулахаар шийдвэрлэсэн тухай албан ёсны мэдэгдэл хүлээн авсан гэжээ. Тэгвэл олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Оросын тал ийнхүү буулт хийж, НАТО болон Европын Аюулгүй байдлын зөвлөлтэй Аюулгүйн асуудлаар тохиролцох хүсэлтэй байгаа гэнэ. 

Тэгвэл энэ хооронд Их Британи улс Украины асуудлаас үүдэлтэй Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Лондон энэ талаарх шийдвэрээ гаргахаар хэлэлцэж, Оросын эрчим хүчний компаниуд хоригт өртөж болзошгүй гэдгийг мэдэгдэж байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трассын мэдээлснээр Оросын эсрэг хориг арга хэмжээндстратегийн чухал ач холбогдол бүхий хувь хүн, хуулийн этгээдүүд багтах гэнэ.