Канадын иргэд “вакцин заавал хийлгэх” шийдвэрийг эсэргүүцсээр байна

Ковид-19 /дэлхий/

Канад Улсын эдийн засгаараа тэргүүлэгч хотуудын нэг Торонтод иргэд заавал вакцин хийлгэсэн байх журмыг эсэргүүцсэн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. 

Тус улсын нийслэл Оттава хотод ч мөн иргэд дээрх шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Ялангуяа Оттава хотын төвөөр иргэдийн үймээн самуун даамжирч байгаа тул өчигдөр буюу Баасан гарагт төв замыг хаажээ. Иргэд машины дохио дугаргаж, цонх хагалж, амны хаалт зүүхгүй байдлаар эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд тэмцэгчидтэй нэгдэн, амны хаалт зүүхгүй байгаа талаар албаныхан мэдээлжээ.