Канадын Ерөнхий сайд Жастин Труд коронавируст халдвар авсан талаараа өөрийн твиттерт жиргэжээ.
Одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Түүний хүүхэд нь халдвар авсан учраас гэр бүлээрээ тусгаарлалтанд орсон талаар гурав хоногийн өмнө албаны эх сурвалжууд мэдээлж байсан. Жастин Труд иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, нэмэлт тунгаа заавал хийлгээрэй гэж жиргээндээ дурджээ.