Бага тойруу орчимд замын хөдөлгөөний ачаалал их байна

Нийгэм

Танхимын хичээл эхэлсэнтэй зэрэгцэн замын түгжрэл эрс нэмэгдээд байна. Амралтын хугацаанд хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар буураад байсныг ТЦА-аас мэдээлж байна.

Замын хөдөлгөөний ачаалал сургууль орчмын бүсэд их байгаа юм. Хүүхдээ хүргэх эцэг эхчүүдийн хувьд замаа чөлөөлж хүүхдээ буулгадаггүй, орц гарц хаадаг, гэрэл дохио зөрчдөг, замын нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс үүдэн түгжрэл үүсч байгааг хэлж байна. 

Хичээл сургууль эхэлсэн энэ үед жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА сануулж байна.

Ялангуяа сургууль орчмын бүсэд 20км/ц хурдтай явах, ухрахдаа ар талаа сайтар нягтлах шаардлагатайг онцоллоо.