Зурхай

2020.05.06

ХОНЬ

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд оновчтой бус үйлдлээс болж ямар нэгэн хүндрэл үүсч болзошгүй. Хэрэв танд ашигтай, хэрэгтэй, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ цаг алдалгүй танилцуулж, зах зээлд гаргах, өөрийн нэр дээр бүртгүүлэх тал дээр ажилла. Өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүү алдаарай.

ҮХЭР

Орлогын шинэ эх үүсвэрийг хайх, өөр төрлийн ажил үйлчилгээ эхлүүлэх зэрэгт амжилттай байж ашиг орлого сайтай байна гэж од гараг танд амлаж байна. Хэн нэгэнтэй үүсгэсэн зарга, маргаан зэрэг нь мартагдах хүртлээ удаан үргэлжилнэ. Хайр дурлалын эргүүлгэнд орсон хүмүүсийн хувьд энэ эргүүлэгнээс удахгүй гарах болно. Та өөрийн аз жаргалаа олно гэдэгт итгэлтэй байж болно.

ХАМТАТГАХ

Сэтгэл санааны хувьд тайван байж өөрийн хүч чадлаа олон зүйлд хуваарилан ажиллах болно. Та хайхрамжгүй, анхаарал сул байснаас үүдэн ажил хэрэг тань бүтэлгүйтэж хэн нэгний хараанд өртөх магадлалтай байна. Ямар нэгэн таагүй асуудалд орохгүйн тулд хүчээ гамна, эрүүл мэнддээ сайн анхаарч сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Зарим нэг гэнэтийн үйл явдал нь танд таагүй байдлыг авчирч болзошгүй.

МЭЛХИЙ

Хэт их эд хөрөнгө, эрх мэдэлд шунах хэрэггүй. Хувь тавилангаа өөрийн дураар өөрчлөх гэж зөрүүдлэлгүй олдсон боломжийг өөрийнхөө хүч, бололцооны хэрээр чин сэтгэлээ зориулан хийвэл амжилт таныг  хүссэн хүсээгүй дагах болно. Харилцан гомдол, тунирхал шидэлцсэнээр нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож мэднэ. Бие биедээ улам их анхаарал халамж тавь.

АРСЛАН

Шинэ танил тань таны урт хугацааны түнш эсвэл найз нөхөд болж магадгүй. Хувь тавилан та хоёрыг зүгээр ч нэг уулзуулаагүй гэдгийг мэдрэх болно. Зорьсон ажлаа ялихгүй шалтгаанаар хойшлуулах хэрэггүй. Таны өмнө маш олон боломж байгаа тул та цаг алдалгүй өмнөх ажлаа цэгцэлж дараагийн шинэ боломжруу яаравчлан ор. Мөнгө төгрөгтэй харилцахдаа хайнга хандахгүй байхыг сануулж байна.

ОХИН

Сайн муу ээлжлэн ирэх ч сайнд нь хөөрч гүйн, мууд нь сэтгэлээ газарт унагах хэрэггүй. Гэвч бүх зүйлийг сэтгэлийн хөөрлөөр шийдэх нь танд ирэх боломжийг ч хааж болзошгүй  тул аливаа зүйлд нухацтай бодож, хянуур хандахыг зөвлөж байна. Эхлүүлсэн ажил тань амжилтын хонхыг цохих болно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын явдал өрнөл, асуудал хосолно.

ЖИНЛҮҮР

Өглөөг эрч хүчтэй угтана. Ажил ар араасаа ундарч эхлүүлсэн бүхэн амжилттай байж түүнийхээ хэрээр ашиг орлого ч арвин байх болно. Зайлшгүй хийх ёстой ажилтай тул зарим нэг өөртөө зориулсан чөлөөт цагаа хойшлуулах хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүй, гаднын таагүй нөлөөний улмаас ааш зан эерэг сөрөг олон янзыг үзүүлнэ.

ХИЛЭНЦ

Өөрчлөлт шинэчлэлт амьдралд ирнэ. Та хүсэж байсан зүйлдээ хүрэхийн тулд бага зэргийн зүйлийг орхиж сурах хэрэгтэй. Удаан бодсон зүйлээ зоригтой хэрэгжүүлэх урам зоригтой байгаа энэ мөчдөө ямар ч таагүй зүйлийг тайван хүлээж ав. Ачаалал дээд хязгаарт хүрч болох учир мэдээ мэдээллийг сэтгэлдээ тултал хүлээж авах хэрэггүй.

НУМ

Идэвхтэй ажил хайж байгаа хүмүүс таатай хариу авна. Гэхдээ ямар ч салбар байсан таны өөрийн тууштай байдал, хүнтэй харилцах чадвар ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэрэв та жолоо барьж яваа бол анхаарал болгоомжоо орхигдуулж болохгүй. Ямар ч зүйлд шунаг сэтгэлээр хандахгүй байхыг зөвлөж байна. Өөрийн хэр хэмжээгээ мэдэж аливааг хийж хэрэгжүүл.

МАТАР

Гэнэтийн гарсан зардал нь ажилд төдийгүй хувийн амьдралд ч сөргөөр нөлөөлж магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Танд үүнээс гадна ямар нэгэн таагүй зүйл тохионо. Аялал төлөвлөх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ боловсруулах зэрэгт таатай байна. Хайр дурлалын харилцаа халуун яриагаар эхэлж, болзоо товлон цааш үргэлжилнэ.

ХУМХ

Таны ажлын арга барил, өөрийн итгэл үнэмшил нь бий болох таагүй байдлаас зайлсхийх нөхцөл нь болно. Сэтгэл санааны хувьд дарамт, ачаалал ихтэй байна. Томоохон худалдан авалт хийх, зарим нэг гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Үйл ажиллагаагаа тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой хэлбэрээр явуулахад амжилт олно. Хайр дурлалын хувьд тийм ч амжилттай биш байна.

ЗАГАС

Уужим сэтгэл, ухаалаг бодлоороо эргэн тойрны хүмүүстээ их зүйлийг, их ухаарал бэлэглэнэ. Уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, олонд таниулах боломж гарч ирнэ. Энэ өдөр бүхэлдээ таных мэт мэдрэмж төрж, өөрөөрөө бахархана. Та салбарынхаа тэргүүлэх зэргийн мэргэжилтэнтэй уулзаж ярилцах боломж тохионо. Хайр дурлалдаа үнэнч гэдгээ батлан ямар нэгэн зүйл хийхийг хүснэ.