ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.03.01/ Наран ургах, шингэх 07:34-18:36

Зурхай

2022.03.01, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.03.01, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07.34-18.36

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.