ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.03.27/ Наран ургах, шингэх 06:41-19:14

Зурхай

2022.03.27, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.03.27, Ням гараг

Наран ургах шингэх: 06.41-19.14

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Элөдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.