ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.11.21/ Наран ургах, шингэх 08:07-17:09

Зурхай

2022.11.21, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 28. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.21, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.07-17.09

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.