ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.01.08/ Наран ургах, шингэх 08:41-17:17

Зурхай

2023.01.08, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17. ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.01.08, Ням гараг

Наран ургах шингэх: 08.41-17.17

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.