ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.04.26/ Наран ургах, шингэх 05:44-19:56

Зурхай

2023.04.26, ЛХАГВА ГАРАГ | ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.04.26, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.44-19.56

Үс засуулбал: Зүс царай сайжирна

ОДНЫ ТОХИОЛ

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

ШҮТЭЭН БАРИЛДЛАГА  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.