ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.06/ Наран ургах, шингэх 05:28-20:10

Зурхай

2023.05.06, БЯМБА ГАРАГ | ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.06, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.28-20.10

Үс засуулбал: Өвчин ирнэ

Билгийн өдөр, гараг

Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.

Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.