ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.13/ Наран ургах, шингэх 04:53-20:52

Зурхай

2023.06.13, МЯГМАР ГАРАГ | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР | БИЛГИЙН ТООЛЛЫН 25

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР

Аргын тооллын: 2023.06.13, Мягмар гараг

Наран ургах шингэх: 04.53-20.52

Үс засуулбал: нүд бүрэлзэн улцайна.

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн.

Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.