ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.15/ Наран ургах, шингэх 04:54-20:53

Зурхай

2023.06.15, ПҮРЭВ ГАРАГ | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР | БИЛГИЙН ТООЛЛЫН 27

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР

Аргын тооллын: 2023.06.15, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 04.54-20.53

Үс засуулбал: СЭТГЭЛ АМАР БОЛНО

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.