ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.20/ Наран ургах, шингэх 04:55-20:54

Зурхай

2023.06.20, МЯГМАР ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 2 | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.06.20, Мягмар гараг

Наран ургах шингэх: 04.55-20.54

Үс засуулбал: хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх,  авшиг авах,  бэрийн үйл,  дайсныг дарахад болон хуран чуулах,  үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч,  ширүүн үгт,  хилэнц таалагч,  дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3,  5,  8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх,  мөрд орвол олз олж тахигдах,  хулгайч шар үстэй жижиг нүүртэй,  алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох,  зүүн нүд татвал хувцас олдох,  баруун нүд татвал тэмцэл болох,  баруун чих цангинавал сайн,  зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх,  тагнай загатнах,  бие татвал үзэсгэлэн болох,  хөлийн шөрмөс татвал үг,  асуулт болох болой.