2023.08.05, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2023.08.05, БЯМБА гараг
Наран ургах шингэх: 05.40-20.15
Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.
Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал сайн ханьтай учирна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.
Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.