ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.10.01/ Наран ургах, шингэх 06:57-18:24

Зурхай

2023.10.01, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР |  ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2023.10.01, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 06.57-18.24

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал өнгө зүс доройтно.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.