ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.06/ Наран ургах, шингэх 07:51-17:21

Зурхай

2023.11.06, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 24 | НАМРЫН СҮҮЛ ХАР НОХОЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2023.11.06, ДАВАА ГАРАГ 

Наран ургах шингэх: 07.51-17.21

Шинийн хорин дөрвөнд замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Амилуулахыг тэвч.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал  өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.