ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.17/ Наран ургах, шингэх 07:57-17:15

Зурхай

2023.11.17, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ӨВЛИЙН ЭХЭН ХАРАГЧИН ГАХАЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.11.17, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 07.57-17.15

Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.

Хэрүүл, тэмцлийг тэвч.

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.