ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.28/ Наран ургах, шингэх 08:22-17:00

Зурхай

2023.11.28, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ӨВЛИЙН ЭХЭН ХАРАГЧИН ГАХАЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.11.28, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 08.22-17.00

Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.

Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.