ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.30/ Наран ургах, шингэх 08:24-16:59

Зурхай

2023.11.30, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ӨВЛИЙН ЭХЭН ХАРАГЧИН ГАХАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.11.30, ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.24-16.59

Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.

Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд малын гарлагатай.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.