ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.12.18/ Наран ургах, шингэх 08:40-17:00

Зурхай

2023.12.18, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.12.18, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.40-17.00

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.

Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.

Үс засуулбал зүс царай сайжирна.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.