2023.12.29, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2023.12.29, БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 08.43-17.09
Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.
Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.
Үс засуулбал эд малын гарлагатай.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.