ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.01/ Наран ургах, шингэх 08:42-17:12

Зурхай

2024.01.01, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2024.01.01, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.42-17.12

Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.

Замд гарахыг тэвч.

Үс засуулбал нас ахар болно.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.