ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.04/ Наран ургах, шингэх 08:41-17:15

Зурхай

2024.01.04, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024.01.04, ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.41-17.15

Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.

Худаг малтах, боолыг шүтүүлэх,  мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.