ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.07/ Наран ургах, шингэх 08:40-17:19

Зурхай

2024.01.07, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2024.01.07, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.40-17.19

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.

Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.