ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.23/ Наран ургах, шингэх 08:27-17:41

Зурхай

2024.01.23, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 13 | ӨВЛИЙН СҮҮЛ ХӨХӨГЧИН ҮХЭР САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024.01.23, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 08.27-17.41

Шинийн арван гурванд барилга тэргүүтэн шороо, газрын үйл, замд гарах, ихэтгэх,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал жаргал ирнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.