ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.09/ Наран ургах, шингэх 08:15-18:57

Зурхай

2024.02.09, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | ӨВЛИЙН СҮҮЛ ХӨХӨГЧИН ҮХЭР САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.09, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 08.15-18.57

Шинийн хорин есөнд дайсныг номхотгох, бугийг дарах тэргүүтэн хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр хийгээд үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сүлд тэнэж одно.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.