ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.19/ Наран ургах, шингэх 07:53-18:18

Зурхай

2024.02.19, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.19, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 07.53-18.18

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.