ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.20/ Наран ургах, шингэх 07:51-18:20

Зурхай

2024.02.20, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.20, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 07.51-18.20

Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Хатуу үйлийг тэвч.

Үс засуулбал оюун билэг хурц болох.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.