ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.02.24/ Наран ургах, шингэх 07:44-18:26

Зурхай

2024.02.24, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2024.02.24, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 07.44-18.26

Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.

Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал  өлзийтэй төгс сайхан болно.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.