ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.03.21/ Наран ургах, шингэх 06:53-19:05

Зурхай

2024.03.21, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2024.03.21, ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 06.53-19.05

Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.