ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.04.07/ Наран ургах, шингэх 06:18-19:29

Зурхай

2024.04.07, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2024.04.07, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 06.18-19.29

Шинийн хорин есөнд дайсныг номхотгох, бугийг дарах тэргүүтэн хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр хийгээд үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.