ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.04.08/ Наран ургах, шингэх 06:16-19:31

Зурхай

2024.04.08, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2024.04.08, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.16-19.31

Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.

Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эрлэг лугаа учирна.

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.