2024.11.11 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ӨВЛИЙН ЭХЭН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2024.11.11 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 07.54-17.18
Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.
Замд гарвал муу тул тэвч.
Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.