2025.12.29 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.12.29 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.42-17.07
Билгийн өдөр, гараг
Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.
Замд гарвал муу тул тэвч.
Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.
Одны тохиол
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.