ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.05/ Наран ургах, шингэх 06:21-19:28

Зурхай

2026.04.05 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Наран ургах шингэх: 06:21-19:28

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.

Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Сайн ханьтай учирна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтэн барилдлага:

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх. Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.