ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.06.06/ Наран ургах, шингэх 04:52-20:49

Зурхай

2026.06.06 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 04:52-20:49

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал:

Өвчин ирнэ./хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.