СЕХ энэ сарын 8-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ шийднэ

Улс төр

2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас намын дарга УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нэр дэвшиж байна. Тэрээр Монгол улсын 31, 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан.  

Харин АН-аас хоёр нэр дэвшигч байна. Тодруулбал О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэвшүүлэхээр болжээ. Н.Алтанхуяг нь Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон билээ. Харин нөгөө эрхэм нь Б.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсон. Түүний хувьд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Улсын дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дарга юм. 

2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байна. Түүний хувьд 2008-2012 оны хооронд "Иргэний зориг" эвслээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Эдгээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас аудит хийж байгаа. Аудитын дүгнэлтийг СЕХ-нд энэ сарын 5-ны дотор өгөх ёстой. СЕХ аудитад үндэслэн нэр дэвшигчдийг 5-р сарын 8-ны дотор бүртгэх юм.