Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-нийг хүртэл зогсооно

Улс төр

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Дэлхий дахинд цар тахлын вирусийн мутацилагдсан хувилбар хурдтай тархаж байгаатай холбоотойгоор энэ боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоохоор болсон байна. Учир нь ОХУ-д бүртгэгдэх халдварын 90 хувь нь дельта хувилбар байгаа нь тогтоогджээ. Тиймээс манай улс энэ тал дээр арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжлэх юм.