Л.Оюун-Эрдэнэ: Бид хүнс экспортлогч орон болно

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Бид хүнс экспортлогч орон болох зорилт тавьж байгаа. Дархан, Сэлэнгийн бүс нутгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс болгон зарлахаар болж байгаа. Засгийн газрын шийдвэр гарсан. УИХ-д оруулна. Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар нийт иргэдийн 60 орчим хувь жингийн илүүдэлтэй гэж гарсан. Энэ нь чихрийн шижин зэрэг суурь өвчлөлтэй холбоотой бөгөөд цар тахлын энэ үед илүү нэрвэгдэж байгаа статистик байна. Бид хүнсний тогтолцоо, үйлдвэр логистик болон бусад хүнсний туслах түүхий эдийн 90%-ийг импортолж байна. Замын -Үүд боомтод асуудал үүсэхэд 90 хувь нөлөөлж байгаа гэсэн үг. Нүүрс нь ч 90 орчим хувь боомтоос хамааралтай байна. Мөн бидний хэрэглэж байгаа хүнсний 90 орчим хувь хамааралтай байна гэсэн үг. Гэтэд бид нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд нэгт жагсдаг. Нэг хүнд ногдох газар нутгаараа ч  нэгт жагсдаг. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл дотоодын хүнсний хэрэгцээгээ хангаж чадаагүй вэ гэдэг нь энэ асуудлыг цогцоор нь хараагүй, энэ салбарт хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйнх. Энэ алдааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тиймээс энэ уулзалт зөвхөн хурал болоод өнгөрөх биш, дараагийн томоохон эхлэлийг тавьсан, асуудлыг шийдээсэй" хэмээн хэллээ.