Сонгуулийн сурталчилгааны үеэр цагдаагийн байгууллагад 27 гомдол иржээ

Улс төр

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд нь хэсгийн хороодод хүргүүлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч, 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгдсэн байна.

Санал авах өдөр сонгогчийн бүртгэл хийхэд ашиглах техник хэрэгслийг зохих нөөцтэй гэж тооцож, нийт 246 компьютер, хэрэгслийг хэсгийн хороодод хүргүүлжээ. Улмаар маргааш буюу ням гарагт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж байна. Харин санал авах өдөр үүсч болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байж, бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх, гэрэл цахилгааны доголдол үүсэхгүй байхад анхаарч, санал авах байрны ариутгал, цэвэрлэгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг нийслэл, аймаг, дүүргийн сонгуулийн хороодод үүрэг болголоо. 

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдрийн 13:00, 17:00, 21:00 цагуудад олон нийтэд мэдээлэх юм.

Нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр цагдаагийн байгууллагад 27 гомдол ирснээс 22 нь Сонгинохайрхан дүүрэгт, 5 нь Хэнтий аймагт хамаарах хэрэг зөрчил байжээ. Тодруулбал Хуурамч цахим хаяг ашиглаж, сурталчилгаа явуулсан, хулгайлах болон бусдын өмчид халдах, зурагт самбаруудыг урж, сүйтгэх зэрэг хэрэг зөрчил ихээр бүртгэгдсэн байна. Ковид-19 халдвар авсан 2774 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах Өнөөдөр өглөөний 09:00цагаас оройн 20:00 цагийн хооронд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай  хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авлаа.