УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 10 гаруй хувьтай үргэлжилж байна

Улс төр

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 5,575 сонгогч буюу 10.1 хувь нь саналаа өгөөд байна.

Харин 28 дугаар тойргийн 14,857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгсөн байна.Бүх хэсгүүд дээр санал авах ажиллагаа хэвийн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сонгууль цар тахлын халдвар тархсан амаргүй нөхцөл байдалд болж байна. Мөн өчигдөр Хэнтий аймагт цастай, шуургатай цаг агаарын амаргүй нөхцөл байдалтай байсан. Үүний улмаас Хэнтий аймгийн дөрвөн суманд цахилгаан тасарсан" гэлээ.