"Элчин сайд нартаа нэн тэргүүнд гадаадад байгаа иргэндээ анхаарал хандуулж ажиллахыг сануулж байгаа"

Улс төр

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг:  “Миний хувьд гадаад харилцааны сайдаар томилогдоод нэг жил орчмын хугацаа өнгөрч байна.

Ингэхдээ би  элчин сайд нартаа тавьдаг хамгийн чухал  асуудал бол нэгдүгээр хилийн чандад байгаа иргэддээ тавих хяналт. Тэдгээр хүмүүсийн жаргал зовлон, аж байдлыг нь мэддэг, санаа сэтгэлийг нь сонсдог, үгийг нь сонсдог, харьцдаг байх ёстой. Элчин сайдын яаманд Консул буюу иргэдтэй харьцдаг ажилтнуудын тоо маш цөөхөн. Жишээ нь Солонгост хоёрхон хүн байгаа. Хэдий тийм боловч удирдлагууд нь оролцож бүх дипломатууд нь оролцож байх ёстой. Одоо энэ хэргийг хөөцөлдөөд сайн шийдэгдэж байгаа. Яамны удирдлагын хувьд тэнд суудаг Бусаны консул, Элчин сайд нарыг татна гэсэн байр суурьтай байгаа. Харин АН-ын бүлгийн хурлаар Бусаны консулыг одоохондоо татан буулгаад яах юм, хуулийн мэдлэгтэй, гадаад хэлтэй учир энэ хэрэг шийдэгдтэл буулгахгүй байх саналыг хэлж байна. Хилийн чанадад Консулын орон тоог нэмэгдүүлэх, Монгол иргэдээ энэ тал дээр ажиллуулах асуудлыг ярьж байгаа.

Шинээр томилогдсон Элчин сайдууддаа нэгдүгээрт тус улсад байгаа иргэддээ анхаарах, хоёрдугаарт эх орондоо хөрөнгө оруулалт татах гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэлээ. 

13 настай Монгол охины тухайд Солонгос улсын албаны хүмүүс уучлал гуйсан, анхаарал хандуулж шийднэ гэдгээ илэрхийлсэн гэлээ. Салбарын сайдын хувьд гадаадад амьдарч буй иргэдээ асуудал тулгарсан цагт зайлшгүй элчин сайддаа хандаж байхыг санууллаа. 

"БНСУ-ын Ерөнхийлөгчид хүргэхээр цахимаар санал хураалт авч байгаа. Одоогоор 200 мянга гаруй иргэний санал авсан. Гэхдээ 30 хоногийн дараа шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нэг сарын эхээр Солонгосын талаас хэрхэн шийдэх талаараа мэдээлэл ирүүлэх байх. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Дөрвөн охин нийлж зодсон. Хоёр нь насанд хүрээгүй, харин 15,16 настай хүүхдүүдэд нь хариуцлага тооцохоор яригдаж байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ