Ц.Нямдорж: Т. Чимгээ Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээр ял өгсөн шүүгч нар албан тушаалын шан авсан

Улс төр
Түүний хувьд хэд хэдэн ноцтой зүйлийг онцлон хэллээ. Тухайлбал С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т. Чимгээ Б. Содномдаржаа нарыг суллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Учир нь тэднийг эрүүдэн шүүсэн нь нотлогдож гэм буруутай хүмүүс шүүхээс ял сонссон тиймээс хуулийн дараах процессоор тэднийг суллах ёстой гэлээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хүмүүс нь дээрх ял эдэлж байгаа хүмүүс биш. Хэрэг мөрдөгдөж Т. Чимгээ Б. Содномдаржаа нарыг энэ хэрэгт буруутган шалгаж байх үед Э. Бат-Үүлийн хэргийн захиалагч гэж үзэн, татаж байсан удаа ч бий. Түүнээс өөрөөр энэ хэргийн захиалагчийн тухай мэдэхгүй гэж тэрбээр хэллээ. С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн УЕП-ын орлогч Эрдэнэбат ажиллаж байсан. Тэрбээр ажлын хэсгийн ахлагчаасаа эхлээд бүх зүйлийг хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэж хийсэн. Үүндээ бүх зүйл зохиол болгон бичиж үйлдсэн гэж тэрбээр хэллээ.  Одоо хуулийн байгууллагууд хөдлөх ёстой. Гэм буруугүй хүмүүсийг богино хугацаанд суллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.