Хуулийн эчнээ, оройн анги төгссөн хүмүүст бакалаврын зэрэг олгохгүй байх хуулийг хэлэлцэнэ

Засгийн газар
 
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдрийн байдлаар 6185 хуульч байна. Дээрх хуульчдын 512 нь шүүгч, 2614 нь өмгөөлөгч бол бусад нь хуулийн сургууль төгсөн хуульч, эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүмүүс байна. Тэгвэл хуульч бэлтгэх боловсролын тогтолцоо гажуудалтай байгааг салбарын сайд онцлоод зөвхөн магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцан төгссөн оюутанд бакалаврын зэрэг олгохоор болжээ. Өөрөөр бол хуулийн сургуульд эчнээ болон оройн ангиар суралцсан хүмүүст бакалаврын зэрэг олгохгүй юм. 
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэшүүлэх асуудлыг тусгасан байна. Манай улсад эдийн засаг бизнесийн чиглэлээр мэргэшсэн хуульч дутмаг тул засгийн газар бодлогоор бэлтгэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна зөвхөн өмгөөлөгч,прокурор, шүүгчээр ажилласан хүмүүс хуульч хийдэг асуудлыг өргөтгөн нотариатч, шүүгчийн туслах, хуулийн сургуулийн багш нар хуульч мэргэжлээр ажиллах боломжтой байхаар төсөлд тусгасан байна.