Таваас дээшгүй иргэд гэр бүлийн хүрээнд аялах боломжтой

Засгийн газар

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар танилцуулъя. Замын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтныг чөлөөлж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм. Мөн хурлаар тус боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг хийх, чөлөөт бүсийг энэ зун нээх чиглэл өгсөн. 

Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцлээ. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорих эсэхийг тогтооно гэж шийдвэрлэсэн. 

Иргэд тэр дундаа нийслэлчүүд 5-аас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээ авах, /вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/ эсвэл 5-аас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.